Эмпати гэж юу вэ?
Эмпати гэдэг нь бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг өөрт тулгарч буй мэт мэдэрч, ойлгох чадвар юм. Энэ нь зөвхөн хүнийг өрөвдөх биш, тэр хүний өнцгөөс харж, юу мэдэрч байгааг бодитоор мэдэрч чадах сэтгэлзүйн чадамж юм. Өөрөөр хэлбэл, “Чамайг яагаад ийм мэдрэмжтэй байгааг би ойлгож байна” гэж сэтгэл дотроо хүлээн зөвшөөрөхийг хэлнэ.
Хүний тархи, сэтгэл хөдлөлийн судалгаагаар “Эмпати” нь төрөхөөс өгөгдсөн чадамж бөгөөд биднийг нийгмийн оршихуй болгодог гол зүйлсийн нэг. Гэхдээ амьдралын туршлага, боловсрол, орчин нөхцөлөөс хамааран энэ чадвар хүн бүрт ялгаатай хөгждөг.
Орчин үеийн нийгэмд эмпати яагаад чухал болсон олон шалтгаанууд бий.
Хурдтай өөрчлөгдөж буй нийгэмд хүмүүсийн үзэл бодол, амьдралын хэв маяг, үнэт зүйл улам олон талтай болсон. Энэ ялгааг үл тоон зөвхөн өөрийнхөөрөө зүтгэвэл үл ойлголцол, зөрчил нэмэгдэнэ. Харин эмпати-р дамжуулан хүн бүрийн өнцгийг ойлгосноор харилцаа илүү уян хатан болдог.
Ажлын орчинд багийн ажиллагаа, хамтын шийдвэрийн ач холбогдол өсч байна. Сайн санаа зөвхөн мэдлэгээс биш, харилцааны ур чадвараас төрдөг. Тэр уур амьсгалыг бүрдүүлэгч гол зүйл нь эмпати юм.
Хувийн харилцаанд дотно байдал, итгэлцлийг бий болгоход “эмпати” хамгийн хүчтэй түлхүүр. Хүн өөрийг нь ойлгож байгааг мэдрэх үед л жинхэнэ ойр дотно харилцаа бий болдог.
Товчхондоо, эмпати гэдэг нь биднийг илүү “хүнлэг” болгодог чанар юм. Бусдын мэдрэмжийг өөрийнх юм шиг мэдэрч, ойлгож чадвал бид илүү сайхан харилцаа, илүү тайван орчин, илүү эрүүл нийгмийг бүтээж чадна.

Related
Resent Post
Эмпати гэж юу вэ?
October 10, 2025Эгэл манлайлагч болох нь
September 7, 2025Амжилтад хүрэхэд чухал 12 чадвар
June 5, 2025Categories