Email: info@dalecarnegie.mn Утас: +976 7000 0330

Эмпати ба тогтвор суурьшилтай ажлын байр

    You Are Currently Here!
  • Home
  • ХарилцааЭмпати ба тогтвор суурьшилтай ажлын байр

Эмпати ба тогтвор суурьшилтай ажлын байр

January 16, 2026 dc_marketing Comments Off

Эмпати бол зүгээр нэг soft skill биш — шилдэг ажилтнаа хадгалах стратеги

Өнөөгийн байгууллагууд шилдэг авьяастнуудыг татахад ихээхэн хөрөнгө, цагаа зарцуулдаг. Гэвч нэг асуулт байсаар байгаа нь: тэд тухайн ажилтнуудаа хадгалж чадаж байна уу?

Судалгаанаас харахад ажилтнууд яагаад ажлаасаа гардаг вэ? гэдэг шалтгаан нь зөвхөн цалин, албан тушаалтай холбоотой биш байдаг. Харин тэд өөрийг нь хүн гэж харж, ойлгож, хүндэлж байна уу? гэдгээс ихэнхи хувь нь шалтгаалдаг байна. Үүний гол түлхүүр бол — эмпати.

Эмпати гэж юу вэ?

Эмпати гэдэг нь бусдын сэтгэл хөдлөл, нөхцөл байдал, бодлыг ойлгож, түүнийг анзаарч, хариу үйлдэл үзүүлэх чадвар юм. Ажлын орчинд энэ нь “сайхан сэтгэл” төдий ойлголт биш, харин удирдлагын чаддаг байх ёстой бодит ур чадвар юм.

Эмпати-тай байгууллагад ажилтнууд:

  • Өөрийгөө чухал хүн гэдгийг мэдэрдэг
  • Итгэлцэл дээр суурилсан харилцаатай
  • Ажилдаа сэтгэл хангалуун байдаг
  • Байгууллагадаа үлдэх, удаан ажиллах хүсэл нь их байдаг

Яагаад эмпати ажилтны тогтвор суурьшилд чухал байдаг вэ?

Dale Carnegie-ийн 2025 оны дэлхийн судалгаагаар дараах сонирхолтой үр дүн гарчээ.

  • Эмпати сул байгууллагад ажилладаг ажилтнуудын
    • 64% нь тухайн байгууллагад удаан ажиллах хүсэл багатай
    • Зөвхөн 4.7% нь байгууллагад удаан ажиллах хүсэлтэй байдаг бол
  • Эмпати өндөр байгууллагад ажилладаг ажилтнуудын
    • 67% нь байгууллагад үлдэх өндөр хүсэлтэй
    • Зөвхөн 6.6% нь ажлаас гарах талаар боддог байна.

Энэ нь маш тодорхой нэг мессежийг бидэнд өгч байна:
👉 Ажилтнууд байгууллагад биш, харин тэдэнд хэрхэн ханддаг вэ? гэдэг тэрхүү хандлага дээрээс үндэслэн үлдэх эсвэл ажлаас гарах шийдвэрээ гаргадаг.

Удирдагчийн эмпати = Байгууллагын эмпати

Ажилтнууд компанийн соёлыг бодлого, урианаас илүүтэйгээр шууд удирдлагаараа дамжуулж мэдэрдэг.

Судалгаанд оролцогчдын:

  • Зөвхөн 27% нь “манай удирдлага намайг хүн гэдэг талаас нь анхаардаг” гэж
  • Ердөө 21% нь “хувийн амьдрал маань миний ажилд нөлөөлдөг гэдгийг миний удирдлага ойлгодог” гэж баттай хариулжээ.

Өөрөөр хэлбэл, нэг удирдагчийн хайхрамжгүй харилцаа нь бүхэл бүтэн байгууллагыг “эмпати сул” мэт харагдуулж чаддаг.

Эмпати бол зардал биш — хөрөнгө оруулалт

SHRM-ийн тооцооллоор нэг ажилтныг солих зардал нь тухайн хүний жилийн цалингийн 50–200%-д хүрдэг байна.
Харин эмпати нь:

  • Ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг
  • Итгэлцлийг бий болгодог
  • Ажлаас гарах эрсдэлийг бууруулдаг

👉 Тиймээс эмпати бол зүгээр нэг “soft skill” биш, бодит ROI-той стратеги юм.

Жинхэнэ эмпати ямар байдаг вэ?

Ажлын орчин дахь эмпати гэдэг нь:

  • Ажилтныг сонсох (чин сэтгэлээсээ анхаарч сонсох)
  • Асуудлыг нь шууд шүүхгүйгээр ойлгохыг хичээх
  • Сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрөх
  • Гүйцэтгэлийг нь шаардсаар байх ч, хүнийг нь мартахгүй байх

Дүгнэлт:

Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд ажилтнууд “илүү цалинтай” газрыг биш, өөрийг нь илүү ойлгодог байгууллагыг сонгож байна.

Эмпати:

  • Ажилтныг тогтвортой хадгална.
  • Ажилтны сэтгэл ханамжийг өсгөнө.
  • Багийн гүйцэтгэлийг сайжруулна.
  • Байгууллагын соёлыг бодитоор өөрчилнө.

Эмпати бол зүгээр нэг чиг хандлага биш — шаардлага, хэрэгцээ.
Харин өнөөдөр үүнийг бодит үйлдэл болгож чадсан байгууллагууд маргаашийн шилдэг багийг бүрдүүлж чадна.