Email: info@dalecarnegie.mn Утас: +976 7000 0330
Түгшүүрийг даван туулах олон аргаас хамгийн муу тохиолдлыг бодох нь хамгийн зөв зам мэт танд санагдахгүй байж болно. Гэвч хамгийн муу тохиолдлыг төсөөлөх нь нэг чухал зүйлийг бий болгодог. “Хамгийн муу нь юу байж болох вэ?” гэж өөрөөсөө асуухад түгшүүрийн тэжээл болдог “тодорхойгүй байдал“-ыг арилгана. Хамгийн муу боломжуудыг нэрлэснээр бид айдсаа тодорхойлж, асуудалтай нүүр тулж чадна.
Хоёр зүйлийг санаарай: хэт алс холын зүйл бодохгүй, мөн удаан тунгааж суухгүй байх. Хамгийн муу тохиолдолд тунгааж суухыг “катастрофизаци” гэдэг. Энэ нь үр дүнгүй, бүтээлч бус хандлага юм. Түүний оронд “Хамгийн муу нөхцөл байдал”-аа төсөөлж, төсөөлөхдөө логик, бодит боломжид суурил. Хэт ер бусын буюу холын ирээдүйн зүйлийг биш. Хамгийн муу үр дүнг тодорхойлсноор нөхцөл байдлыг өөрийн гарт авч, санаа зовнилоос ангижрах боломж нээгдэнэ.
Хамгийн муу тохиолдлыг төсөөлсний дараа, тэр нь үнэхээр тохиолдож болзошгүй гэдгийг сэтгэлдээ хүлээн зөвшөөр. Ингэснээр бид тухайн нөхцөл байдалд бэлтгэгдэнэ. “Тийм байж ч болно, зүгээр” гэж өөртөө хэлсэн тэр мөчид түгшүүр үгүй болно.
Энд өвдөлт ба зовлон хоёрыг ялгах нь чухал. Замын түгжрэлд орж, ажилдаа хоцрох гэж байгаа нь өвдөлтийг бий болгодог. Гэхдээ энэ бол бодит байдал. Харин тэр нөхцөл байдлын талаар дахин дахин бодож, катастрофизаци хийвэл өвдөлтөөс зовлон үүсгэж байгаа хэрэг. Энэ хоёрыг ялгаж чадвал тэр мөчлөгийг зогсоох боломжтой.
Замын түгжрэлийг арилгаж чадахгүй байж болно. Гэвч нөхцөл байдал болон түүний үр дагаврыг хүлээн зөвшөөрснөөр өвдөлт бага, зовлон үгүй байх болно.
Дэйл Карнеги биднийг хувь заяагаа хүлээн зөвшөөрөөд зүгээр орхи гэж заадаггүй. Хүлээн зөвшөөрсөний дараах гурав дахь алхам бол хамгийн муу тохиолдлыг сайжруулахын тулд идэвхтэй арга хэмжээ авах явдал юм. Төсөөлж, хүлээн зөвшөөрсөн ч гэсэн гараа атгаад хүлээж суух хэрэггүй.
Өөрийн хянах боломжтой зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Цомхотголын үед дээд шатны шийдвэрт нөлөөлж чадахгүй байж болно. Гэхдээ өөрийн хичээл зүтгэл, байгууллагатай харилцах хэлбэрээ сайжруулвал энэ нь эцэстээ шийдвэр гаргагчдад хүрнэ. Сэтгэл хөдлөлдөө автаж яарч үйлдэл хийхийн оронд тодорхой зорилготой, тооцоолсон алхмуудыг хий.
Хамгийн мууг давах зорилгоор ажиллаж эхлэхэд ихэнхдээ тэр хамгийн муу нөхцөл байдал нь огт тохиолддоггүй. Тэгвэл түгшүүрлэх ямар учир байх вэ?
1-р жишээ — Төсвийн хасалт
Таны байгууллага дээр төсвийн хасалт, цомхотгол хийгдэнэ гэсэн цуурхал гарч, таны ажиллаж буй хэлтэс эрсдэлд орж болзошгүй байна. Хамгийн муу тохиолдол нь: та ажлаасаа халагдах. Санхүү, сэтгэл зүйн хувьд хэцүү байж болох ч одоохондоо тэр үйл явдал, хийх алхмууддаа л анхаарлаа төвлөрүүл.
Өөртөө шударгаар хэл: “Ажлаасаа гарсан ч давах боломжтой. Миний мэргэжил зах зээлд хэрэгтэй, удаан ажилгүй байхгүй.” Хамгийн мууг хүлээн зөвшөөрсний дараа нөхцөл байдлыг өөрчлөхөд анхаарлаа хандуул. Өөр хэлтсийн зардлаас хэмнэх боломж хай, хэлтсийнхээ орлогын шинэ эх үүсвэрийг санал болго, эсвэл өөрийн тухайн байгууллагад үзүүлж буй үнэ цэнийг тодорхой харуулаарай.
2-р жишээ — Муу илтгэл
Шинэ худалдан авагчид бүтээгдэхүүн танилцуулах даалгавар авсан. Бэлтгэлээ хийсэн боловч илтгэл эхлээд удаагүй байтал дарга тань таныг хүлээлтийг хангахгүй, зарим мэдээлэл буруу байгааг тэмдэглэж авав. Хорин минут үлдлээ…
Хамгийн муу тохиолдол нь: энэ чухал худалдан авагчийг алдаж, байгууллагад алдагдал учруулах. Эхлээд үүнийг хүлээн зөвшөөр. Энэ нь илтгэлийн чанараас үл хамааран үргэлж боломжит үр дүн байсан. Одоо хийж болох зүйлдээ анхаарлаа хандуул. Илтгэлийг шуурхай засах, слайдаас тэмдэглэлд суурилсан аман илтгэл рүү шилжих, эсвэл цагийг бага зэрэг хойшлуулж засвараа хийх. Аль нэг нь хамгийн муу үр дүнгээс зайлсхийхэд хангалттай байх болно.
3-р жишээ — Ажлын хамтрагчтайгаа маргаан үүсгэв.
Хэд хэдэн төсөлд нэг хамтрагчтайгаа ажиллсан ч та түүнтэй үл ойлголцол үүссэн. Харин дарга тань та хоёрыг тусгай даалгаварт хамт томилов. Ажлын хамтрагчийн тань царайнаас харахад тэр ч сэтгэл хангалуун биш байгаа нь мэдэгдэв.
Хамгийн муу тохиолдол нь: дахин маргалдаж, төсөл дутуу буюу чанаргүй дуусах. Тухайн ажлын хамтрагчийнхаа биеэ авч явах байдлыг урьдчилан таамаглаж санаа зовохын оронд төсөл тааламжгүй байж болзошгүйг зүгээр хүлээн зөвшөөр. Дараа нь хийж чадах зүйлдээ анхаарлаа хандуул. Тухайн хүний санааг илүү анхааралтай сонсох, хариулахаасаа өмнө бодох, түүний байр сууринаас харахыг оролд.
Сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, бие бялдрын эрүүл мэндээ хамгаалахын тулд түгшүүрийг хэрхэн зохицуулах талаар мэддэг байх нь чухал. Дэйл Карнеги энэ сэдвийг гүнзгий судалсан байсан тул өнөөдрийн Дэйл Карнеги Трэйнингийн сургалтуудад “Ажлын байран дахь стресс ба эрүүл мэнд” зэрэг хөтөлбөрүүдийг тусгайлан оруулсан байдаг.
Стрессээ удирдах талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Дэйл Карнегийн “Хэрхэн санаа зоволгүйгээр амар тайван амьдрах вэ?” номыг уншаарай. Нийтлэгдээд 80 гаруй жил өнгөрсөн ч энэ бүтээлийн агуулга өнөөдөр ч хэрэгтэй хэвээр байна.
Стресс ба түгшүүрийг даван туулах 3 алхам
1-р алхам: “Хамгийн муу нөхцөл байдал нь юу байж болох вэ?” гэдгийг бод

2-р алхам: Хамгийн муу нөхцөл байдлыг хүлээн зөвшөөр
Хамгийн муу тохиолдлыг төсөөлсний дараа, тэр нь үнэхээр тохиолдож болзошгүй гэдгийг сэтгэлдээ хүлээн зөвшөөр. Ингэснээр бид тухайн нөхцөл байдалд бэлтгэгдэнэ. “Тийм байж ч болно, зүгээр” гэж өөртөө хэлсэн тэр мөчид түгшүүр үгүй болно.
Энд өвдөлт ба зовлон хоёрыг ялгах нь чухал. Замын түгжрэлд орж, ажилдаа хоцрох гэж байгаа нь өвдөлтийг бий болгодог. Гэхдээ энэ бол бодит байдал. Харин тэр нөхцөл байдлын талаар дахин дахин бодож, катастрофизаци хийвэл өвдөлтөөс зовлон үүсгэж байгаа хэрэг. Энэ хоёрыг ялгаж чадвал тэр мөчлөгийг зогсоох боломжтой.
Замын түгжрэлийг арилгаж чадахгүй байж болно. Гэвч нөхцөл байдал болон түүний үр дагаврыг хүлээн зөвшөөрснөөр өвдөлт бага, зовлон үгүй байх болно.
3-р алхам: Хамгийн муу нөхцөл байдлыг сайжруулах гэж оролд
Дэйл Карнеги биднийг хувь заяагаа хүлээн зөвшөөрөөд зүгээр орхи гэж заадаггүй. Хүлээн зөвшөөрсөний дараах гурав дахь алхам бол хамгийн муу тохиолдлыг сайжруулахын тулд идэвхтэй арга хэмжээ авах явдал юм. Төсөөлж, хүлээн зөвшөөрсөн ч гэсэн гараа атгаад хүлээж суух хэрэггүй.
Өөрийн хянах боломжтой зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Цомхотголын үед дээд шатны шийдвэрт нөлөөлж чадахгүй байж болно. Гэхдээ өөрийн хичээл зүтгэл, байгууллагатай харилцах хэлбэрээ сайжруулвал энэ нь эцэстээ шийдвэр гаргагчдад хүрнэ. Сэтгэл хөдлөлдөө автаж яарч үйлдэл хийхийн оронд тодорхой зорилготой, тооцоолсон алхмуудыг хий.
Хамгийн мууг давах зорилгоор ажиллаж эхлэхэд ихэнхдээ тэр хамгийн муу нөхцөл байдал нь огт тохиолддоггүй. Тэгвэл түгшүүрлэх ямар учир байх вэ?
Эдгээр 3 алхмын практик нөхцөл байдал
1-р жишээ — Төсвийн хасалт
Таны байгууллага дээр төсвийн хасалт, цомхотгол хийгдэнэ гэсэн цуурхал гарч, таны ажиллаж буй хэлтэс эрсдэлд орж болзошгүй байна. Хамгийн муу тохиолдол нь: та ажлаасаа халагдах. Санхүү, сэтгэл зүйн хувьд хэцүү байж болох ч одоохондоо тэр үйл явдал, хийх алхмууддаа л анхаарлаа төвлөрүүл.
Өөртөө шударгаар хэл: “Ажлаасаа гарсан ч давах боломжтой. Миний мэргэжил зах зээлд хэрэгтэй, удаан ажилгүй байхгүй.” Хамгийн мууг хүлээн зөвшөөрсний дараа нөхцөл байдлыг өөрчлөхөд анхаарлаа хандуул. Өөр хэлтсийн зардлаас хэмнэх боломж хай, хэлтсийнхээ орлогын шинэ эх үүсвэрийг санал болго, эсвэл өөрийн тухайн байгууллагад үзүүлж буй үнэ цэнийг тодорхой харуулаарай.
2-р жишээ — Муу илтгэл
Шинэ худалдан авагчид бүтээгдэхүүн танилцуулах даалгавар авсан. Бэлтгэлээ хийсэн боловч илтгэл эхлээд удаагүй байтал дарга тань таныг хүлээлтийг хангахгүй, зарим мэдээлэл буруу байгааг тэмдэглэж авав. Хорин минут үлдлээ…
Хамгийн муу тохиолдол нь: энэ чухал худалдан авагчийг алдаж, байгууллагад алдагдал учруулах. Эхлээд үүнийг хүлээн зөвшөөр. Энэ нь илтгэлийн чанараас үл хамааран үргэлж боломжит үр дүн байсан. Одоо хийж болох зүйлдээ анхаарлаа хандуул. Илтгэлийг шуурхай засах, слайдаас тэмдэглэлд суурилсан аман илтгэл рүү шилжих, эсвэл цагийг бага зэрэг хойшлуулж засвараа хийх. Аль нэг нь хамгийн муу үр дүнгээс зайлсхийхэд хангалттай байх болно.
3-р жишээ — Ажлын хамтрагчтайгаа маргаан үүсгэв.
Хэд хэдэн төсөлд нэг хамтрагчтайгаа ажиллсан ч та түүнтэй үл ойлголцол үүссэн. Харин дарга тань та хоёрыг тусгай даалгаварт хамт томилов. Ажлын хамтрагчийн тань царайнаас харахад тэр ч сэтгэл хангалуун биш байгаа нь мэдэгдэв.
Хамгийн муу тохиолдол нь: дахин маргалдаж, төсөл дутуу буюу чанаргүй дуусах. Тухайн ажлын хамтрагчийнхаа биеэ авч явах байдлыг урьдчилан таамаглаж санаа зовохын оронд төсөл тааламжгүй байж болзошгүйг зүгээр хүлээн зөвшөөр. Дараа нь хийж чадах зүйлдээ анхаарлаа хандуул. Тухайн хүний санааг илүү анхааралтай сонсох, хариулахаасаа өмнө бодох, түүний байр сууринаас харахыг оролд.
Түгшүүрийн хариу үйлдлийг хянах
Сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, бие бялдрын эрүүл мэндээ хамгаалахын тулд түгшүүрийг хэрхэн зохицуулах талаар мэддэг байх нь чухал. Дэйл Карнеги энэ сэдвийг гүнзгий судалсан байсан тул өнөөдрийн Дэйл Карнеги Трэйнингийн сургалтуудад “Ажлын байран дахь стресс ба эрүүл мэнд” зэрэг хөтөлбөрүүдийг тусгайлан оруулсан байдаг.
Стрессээ удирдах талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Дэйл Карнегийн “Хэрхэн санаа зоволгүйгээр амар тайван амьдрах вэ?” номыг уншаарай. Нийтлэгдээд 80 гаруй жил өнгөрсөн ч энэ бүтээлийн агуулга өнөөдөр ч хэрэгтэй хэвээр байна.
Related
Resent Post
Стресс ба түгшүүрийг даван туулах 3 алхам
June 10, 2026Удирдлагууд эрч хүчтэйгээр ажиллаж байхад ажилтнуудын ердөө 30% нь л ийм түвшний оролцоотой байна.
February 25, 2026Орчин цагийн хөдөлмөрийн зах зээлд ажилтнууд “илүү цалинтай” газрыг биш, өөрийг нь илүү ойлгодог байгууллагыг сонгож байна.
January 16, 2026Categories
Resources
Archives
Meta
Calender