Байгууллагынхаа сургалтыг илүү үр дүнтэй, амжилттай зохион байгуулахад тань туслах зөвлөмжийн хоёрдугаар хэсгийг хүргэж байна. Хэрвээ та эхний хэсгийг уншиж амжаагүй бол энд дарна уу.
1. Цаг хугацааны шалгуурыг давсан байх: Сургалтын агуулга болон заах арга зүйг боловсронгуй болгоход олон жилийн хүч хөдөлмөр, зардал шаарддаг. Үүний хариуд тухайн байгуулладагад ирэх амжилт, туршлага маш чухал. Иймд тодорхой туршлага хуримтлуулж чадсан бөгөөд түүнийгээ ил тодоор харуулж чадаж буй байгууллагыг сонгох нь таныг хүссэн үр дүндээ хүрэхэд тань хөтлөх болно.
2. Үйлчлүүлэгч төвтэй байгууллагыг сонгох: Тэд өөрсдийн үр дүнгээс илүү үйлчлүүлэгчдээ үр дүнтэй байх тал дээр түрүүлж санаа тавьдаг. Үйлчлүүлэгч амжилттай байх нь тэдний гол хөдөлгөгч хүч юм. Үйлчлүүлэгчийн хувьд та, сургалтын үйлчилгээ үзүүлж байгаа тухайн байгууллага өөрсдийн ашиг орлогын зорилгоос илүү сургалтаас сайн үр дүн гаргахад 100% үүрэг хүлээсэн байхыг мэдрэх нь чухал юм.
3. Танай онцлог, хэрэгцээнд үндэслэн сургалтыг тохируулан хийх чадамжтай байгууллагыг сонгох: Танай байгууллагын онцлог нөхцөл байдалд тохирсон сургалт байх нь чухал. Захиалгат буюу онцлогт тохируулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулахад мөн л өндөр өртөгтэй байдаг учир ихэнх сургалтын байгууллагууд “бэлэн бүтээгдэхүүн”-ээ сонгуулахыг илүүд үзэж, санал болгодог. Энэ нь тэдэнд амар хэдий ч таны зардлаар гэдгийг санаарай. Сургалтын үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь маш уян хатан бөгөөд үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлүүдийг санал болгож чаддаг байх ёстой.
4. Хүмүүсийг тав тухын бүсээс нь гаргаж чаддаг хөтөлбөр сонгох: Сургалтаар хүний зан хандлагыг өөрчлөх нь тийм амар зүйл биш. Хүмүүс сургалтад оролцсоны дараа ажил дээрээ өөрсдийн ширээндээ суугаад хийдэг зүйлээ яг л урьдынх шигээ хийдэг. Энэ тохиолдолд сургалт тэр чигтээ цаг мөнгө дэмий үрсэн, ямар ч ашиг тусгүй зүйл болсон гэсэн үг. Зан хандлага өөрчлөгдөөгүй шалтгаан нь сургалтад оролцогчдын тав тухын бүсийг тэлэх ямар нэг аргачлал байгаагүйтэй холбоотой юм.
Аливаа өөрчлөлт эрсдэл дагуулдаг. Тиймээс эрсдэлийг бууруулахын тулд бид ямарваа нэгэн зүйлийг хийх хамгийн хямд, аюулгүй, хурдан арга замыг сонгох хандлагатай байдаг. Гэвч энэ сонголт нь инновацыг зогсоох хаалт болох болзошгүй юм.
Үр дүнтэй сургалт зохион байгуулахын тулд тодорхой хэмжээний эрсдэлтэй ч, жижиг ахиц, амжилтыг гаргах боломжийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ нь шинийг санаачилж, аливаа зүйлийг хийх илүү сайн арга замыг эрэлхийлэх үндэс болдог. Хүмүүст зүгээр л мэдээлэл өгөх нь зан хандлагыг өөрчлөхөд хангалтгүй юм. Зан хандлагыг өөрчлөхгүй бол сургалтын практик хэрэглээ байхгүй бөгөөд ахиц дэвшил зогсонги хэвээр байна. Тиймээс сургалт нь практик байдлыг чухалчлах ёстой бөгөөд олж авсан мэдлэг нь бодит нөхцөл байдалд шууд хэрэглэгдэх боломжтой байх ёстой.
5. Ажилтнууддаа сургалтын мэдээлэл, зарыг шийтгэл бус, шагнал гэдэг хандлагаар хүргэх : Сургалтад оролцож буй хүмүүс дийлэнх нь сургалтад хойрго байдлаар ханддаг бөгөөд үүнийг даван гарах туршигдсан, бодитой аргачлал байдаг.
Удирдлага нь ажилтнаа сургалтад хамрагдаарай гэж хэлэх нь тухайн хүний гүйцэтгэлд шүүмжлэлтэй хандаж байгаагаар ойлгогдох тохиолдол байдаг бөгөөд энэ нь тэднийг бухимдуулдаг. Сургалтад хамруулах тухай мэдээллийг удирдлагын зүгээс хэрхэн өгөх нь сургалтын үр дүнд шууд хамааралтай. “Сургалт хоёр долоо хоногийн дараа эхэлнэ шүү. Хүний нөөцийн мэргэжилтэнтэй холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай” гэсэн удирдах албан тушаалтны яриа захирсан өнгө аястай сонсогдож байгаа биз. Ийм үг сонсоод сургалтад оролцохоор ирсэн ажилтнуудын дийлэнх нь эхэн үедээ эргэлзсэн, ач холбогдолгүй байдлаар ханддаг .
Тиймээс удирдах албан тушаалтнууд өөрсдөө сургалтад ач холбогдол өгч буйгаа харуулах нь чухал. Тэд зүгээр л сургалтад суугаарай гэж хэлэхийн оронд “Чи сайн ажиллаж байна, чамд маш их боломж байгааг бид харж байна. Тиймээс чадварыг тань илүү хөгжүүлэхийг хүсэж байна. Удахгүй болох сургалтаар одоо байгаа ур чадваруудаа дээшлүүлж, шинэ зүйл суралцаж авах боломжтой. Сургалтын явцад юуг илүү сайжруулахыг хүсэж байна вэ? …Сайхан сонсогдож байна, миний хувьд бас чиний карьерыг өсгөхөд туслах хэд хэдэн зөвлөгөө байна” гэж хэлэх аргачлал нь ажилтнуудад илүү урам зориг өгч, урамшуулах болно.
Энэхүү аргачлалын гол цөм нь сургалтаар тухайн ажилтныг улам сайжруулах зорилготой гэдгийг ойлгуулахад оршино.
6. Лекц бус трэйнинг сонгох: Трэйнинг нь практик туршлагаас бүрддэг бөгөөд лекц сонсох тухай ойлголт биш юм. Ихэнх хүмүүс сургалтад оролцохоос бага залхдаг. Учир нь тэд бүх шатны боловсролын сургуульд сурахдаа ихэнхдээ лекц залхталаа сонссон дурсамжтай байдаг. Трэйнинг нь олон талын мэдлэг мэдээллийг солилцуулж, хувийн санаа бодол, багаар ажиллах, суралцсан зүйлсээ дүгнэх байдлаар оролцогчдод уйдах завдал өгөлгүй, идэвхтэйгээр татан оролцуулдаг онцлогтой.
7. Мэргэжлийн байгууллагыг сонгох: Тэд өөрсдийн гэсэн хөтөлбөртэй, түүнийгээ шинэчлэн сайжруулах зохион байгуулалтын бүтэц болон сургалтын мэргэшсэн мэргэжилтнүүдтэй бөгөөд стандарт хангасан сургалтын танхимтай байдаг.
Сургалтын хөтөлбөр нь үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлдэх боломжтой бүтэцтэй байх ёстой. Тэд мөн үйлчлүүлэгчээ зорилгодоо хүрэхэд туслах ур чадвар болон бусад талын үнэлгээний аргачлалтай байх нь чухал.
8. Хүний нөөцийн чадвартай эсэхийг нягтлах: Танай байгууллагын сургалтын төлөвлөгөө, хуваарийн дагуу зохион байгуулахад шаардлагатай хангалттай сургагч багш нар байгаа эсэхийг шалгаарай.
9. Сургагч багшийнхаа ур чадварыг хэмждэг эсэх: Сургагч багш агуулгаа хүргэх ур чадварыг шалгадаг дотоод системтэй байгаа эсэх болон энэхүү ур чадварын чанарын үзүүлэлтийг бүс нутаг болон дэлхийн шилдэг туршлагуудтай харьцуулж хянадаг эсэхийг лавлах нь зүйтэй. Ингэснээр сургалтын үр дүн сургагч багшийн ур чадвараас хамааран буурахгүй байх баталгаа болно.
Нийтлэлийн дараагийн хэсгээс (Part3) үргэлжлэлийг уншина уу.
Нийтлэлийн дараагийн хэсэг нийтлэгдэхэд мэдэгдэл авах бол доор мэдээллээ оруулаарай.
Δ
Байгууллагынхаа сургалтыг хэрхэн үр дүнтэй төлөвлөх вэ? (Part 2)
Байгууллагынхаа сургалтыг илүү үр дүнтэй, амжилттай зохион байгуулахад тань туслах зөвлөмжийн хоёрдугаар хэсгийг хүргэж байна. Хэрвээ та эхний хэсгийг уншиж амжаагүй бол энд дарна уу.
Сургалтын байгууллага сонгохдоо анхаарах 9 зүйл:

Related
Resent Post
Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 2-р хэсэг
November 29, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд
November 21, 2024Үр дүнтэй харилцах нь
November 16, 2024Categories