Diversity & Inclusion
Байгууллагын соёлыг төлөвшүүлэх нь: Олон талт ялгаатай байдал ба оролцоо
Ажлын байрны олон талт байдал нь байгууллагад эерэг үр дүнг бий болгодог гэдэг нь батлагдсан. Гэсэн хэдий ч олон талт байдал нь жинхэнэ хүртээмжтэй орчинд л оршин тогтнох үед бүрэн чадавхдаа хүрч чадна.
Соёлын мэдлэг ба чадамжийн энэхүү сургалт нь байгууллагуудын доторх хүртээмжтэй, тэгш байдлыг хангахад саад болж буй далд буруу ойлголтыг ойлгоход тусална.
Энэхүү курс хөтөлбөрийг та багийнхан, хамт олондоо зориулан зохион байгуулах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.
Яагаад хэрэгтэй вэ?
Байгууллагаа гүйцэтгэлийн өндөр түвшинд хүргэхийн тулд өөрийгөө болон бусдыг танин мэдэх, соёлын чадамжийг бий болгох арга зүйг эзэмшээрэй.
Юу сурах вэ?
Ажлын байран дахь олон талт байдал нь асуудлыг хурдан шийдвэрлэх, илүү оновчтой шийдвэр гаргах, инновацийг нэмэгдүүлэх, ажилчдын оролцоог өсгөх, санхүүгийн гүйцэтгэлийг сайжруулах зэрэг олон давуу талтай. Гэсэн хэдий ч жинхэнэ хүртээмжтэй орчинд л олон талт ялгаатай байдлын давуу талыг гаргах боломжтой. Байгууллагын авьяаслаг, өндөр ур чадвартай, олон талт ялгаатай ажилтнуудад үнэ цэнтэй, дэмжлэг үзүүлэх мэдрэмж төрүүлдэггүй байгууллагын соёл нь тэднийг алдаж, эргэлтийн зардлыг нэмэгдүүлж, сэтгэл санаа, бүтээмжийг бууруулдаг.
Яагаад сурах хэрэгтэй вэ?
Ажлын байран дээрх ажилтнуудын олон талт ялгаатай байдал нь шийдвэр гаргалт дээр сайнаар нөлөөлөх, инновацийг нэмэгдүүлэх, санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулах зэрэг бодит, үр өгөөжтэй байгаа нь орчин цагт нэгэнт батлагдсан. Хэдий тийм ч байгууллагууд олон талт ялгаатай хүмүүсийн авьяас, ур чадварыг хадгалж авч үлдэн, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх тал дээр сорилт бэрхшээлтэй тулгарсаар байна.
Ямар үр дүнд хүрэх вэ?
Тогтвортой олон янз байдлыг дэмжих чиглэлээр амжилттай ажиллах үндэс суурь болж өгдөг сэтгэлгээ, ур чадварыг ойлгох нь байгууллагуудад хүсэж буй эерэг үр дүнд хүрэхэд нь тусалдаг.
Ямар ур чадвар эзэмших вэ?
Бусдын ялгаатай талыг ойлгон, хүлээн зөвшөөрч харилцах, зөрчилдөөнийг үр дүнтэй шийдвэрлэх, үл ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэх, итгэлцэл, сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгох, илүү бат бөх харилцаа тогтоох ур чадварыг хөгжүүлэх.