Outstanding Customer Service

Үйлчилгээний чанараа сайжруулах ур чадварууд

Хэрэглэгчтэй итгэлцэл бий болгож ижил төстэй байгууллагуудаас харилцаа, үйлчилгээгээрээ ялгаран, сэтгэл ханамжийг өсгөн, борлуулалтаа тэлээрэй.

Outstanding Customer Service

Анхны сэтгэгдэл төрүүлэхээс эхлээд бүрэн ойлголцож тааламжтай төгсөх хүртэлх үйлчилгээний үйл явцыг КИНО-гоор зүйрлэвэл үйлчлүүлэгч ГОЛ ДҮР харин та бол аврагч БААТАР нь юм. Түүх аз жаргалтай төгсгөлтэй байх эсэх нь харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний хандлага, үйлдлээс хамаарна. Хэрэглэгчид анхны сэтгэгдлийг эергээр төрүүлж, хүлээлтийг нь зөв тодорхойлж, өөрийн болон үйлчлүүлэгчийн хандлагыг удирдан, бухимдсан хэрэглэгчид тулгарсан асуудлыг эергээр шийдвэрлэн, гомдлын шалтгаан нь бодит эсвэл сэтгэлзүйн шалтгаан аль нь болохыг тодорхойлон цаг алдалгүй шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхийг хүсвэл Дэйл Карнегийн олон улсад туршигдсан хөтөлбөрт оролцохыг урьж байна.

Олон нийтэд зарлагдсан өдрүүд

Хөтөлбөрийн нэр: Үйлчилгээний чанараа сайжруулах ур чадварууд | Outstanding Customer Service

Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)

Үргэлжлэх хугацаа: 2 хагас өдөр

Нэг удаа: 4 цаг

Өдрүүд: 2 сарын 22, 23нд

Цаг: 14:00 – 18:00

Энэхүү курс хөтөлбөрийг та багийнхан, хамт олондоо зориулан зохион байгуулах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.

Хэн оролцвол илүү зохимжтой вэ?

Чанартай үйлчилгээ үзүүлж, бизнесийн нэр хүндээ дээшлүүлж,  үнэнч хэрэглэгчдийг төрүүлэхийг эрмэлздэг харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнүүд.

Юу суралцах вэ?

Хэрэв та харилцагчийн үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх, шийдлийг олоход дахин дахин ашиглаж болох аргуудыг сурахыг хүсвэл бидэнд хандаарай. Та хэрхэн чухал асуулт асууж, үйлчлүүлэгчийнхээ БААТАР байж болохыг олж мэдэх болно. Харилцагчид үйлчилгээ үзүүлэх үед ихэвчлэн тулгардаг нөхцөл байдлуудыг хэрхэн амжилттай даван туулах шалгарсан аргаас гадна Дэйл Карнегийн харилцаа, хандлагын зарчмуудыг хэрэгжүүлэх ур чадварт суралцах болно.

Яагаад хамрагдах шаардлагатай вэ?

Үйлчлүүлэгчид урьд өмнөхөөсөө илүү олон сонголттой болсон учраас тэд харилцагчийн үйлчилгээний гайхалтай мэдрэмж авахгүй л бол танай бизнесийн жинхэнэ үнэнч харилцагч болохгүй. Байгууллагын тодорхойлсон процесс, үйл ажиллагааг тэргүүн эгнээнд мэргэжлийн түвшинд хөгжсөн хүмүүс илүү сайн гардан гүйцэтгэж байдаг. Сайн үйлчилгээ үзүүлэх нь үйлчлүүлэгчдийг танай бизнесийн насан туршийн үнэнч, дэмжигч болгодог. Харин муу үйлчилгээ нь нь тэднийг үүрд холдуулдаг. Та алийг нь илүүд үзэх вэ?

Ямар үр дүнд хүрэх вэ?

Хэрэглэгчийн гайхалтай үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар суралцах нь боломжит хамгийн шилдэг үйлчлүүлэгчийн туршлагыг бүтээхэд тусалдаг бөгөөд та шилдэг нь байх боломжтой болно. Зөрчилдөөнийг шийдвэрлэх ур чадвар нь өдрийн турш урам хугарах явдлыг багасгаж, амжилттай шийдвэрлэж чадсан түүхүүдийг бүтээхэд нь туслана. Та мэргэжлийн ур чадвараа хадгалах, харилцаа холбоог тэлэх арга зүй болон менежер, удирдлагуудад шаардлагатай зарим ур чадваруудыг сурах болно.

Ямар ур чадвар вэ?

Харилцагчийн үйлчилгээ: Харилцагч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, эерэг дэмжлэг бүхий харилцаа өрнүүлэхийн тулд бүтээгдхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдийн өнцгөөс харж, уян хатан, мэргэжлийн харилцааг хэрэгжүүлэн үнэнч хэрэглэгчдийг бий болгодог.

Зөрчилдөөнийг шийдвэрлэх: Санал зөрөлдөөнтэй нөхцөл байдлаас зайлсхийх мэдрэмжийг өөрчилж, шаардлагатай үед шийдэл олохын тулд тэдэнтэй илүү сайн ойлголцон, таатай байдлаар аль аль талдаа зохистой шийдэлд хүрэх чадвар.

Мэргэжлийн ур чадвар: Шударга байдал, итгэл үнэмшил, үнэнч шударга байдлын дүр төрхийг хадгалж, итгэл үнэмшил төрүүлдэг.

Харилцаа холбоо: Оролцогч бүрийн ажлын байранд тохиолддог нөхцөл байдлуудтай холбоотой сонсох дасгал, дадлагууд хийдэг.

Үр дүнд чиглэсэн: Амжилтанд хүрэх хүсэл эрмэлзлээ сэргээж, ажлын зорилго, чиг үүргээ ухамсарлаж, асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд чиглэгдсэн.