How to Win Friends and Influence People in the Digital Age

Цахим эринд найз нөхдөө хэрхэн өөртөө татаж бусдад нөлөөлөх вэ?

NEW ARRIVAL

Дэйл Карнегийн харилцааны зарчмууд нь нэгэн зууныг дамжин дэлхийн сая сая уншигчдын хүртээл болсноор байгаа билээ. Дэлхийн тэргүүлэх тэрбумтнуудын нэг болон Варрен Баффет өөрийнхөө ажлын өрөөнд зөвхөн Дэйл Карнеги Трэйнингийн сургалтын батламжаа ханандаа өлгөсөн байдаг.

Мөн “Крайслер” корпорацын гүйцэтгэх захирал Ли Лаккока, Карнегий сургалт түүнд олны өмнө үг хэлэх итгэл зориг өгсөн гэдэг бол, “Дилберт” хошин сэтгүүлийн зохиолч Скот Адам, Карнегийн сургалтыг “Амьдралыг өөрчлөлт” хэмээн нэрлэсэн байдаг.

Өнөөгийн бидний харилцаа холбоо цахим сүлжээ болон дэлгэцээр илүүтэйгээр дамждаг болохын хэрээр Карнегийн зөвлөгөөнүүд бидэнд илүү чухал ач холбогдолтой болсоор байна. Өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг Карнеги тухайн үедээ хэдий гадарлаагүй боловч, түүний заавар зөвлөгөө бидэнд цахим эрин үед ухаалаг ажиллаж, амьдрахад тусалж байгаа билээ. Энэ давуу талыг уншигч ажил хэрэгч хүмүүст илүү ойр дөхөм болгох зорилгоор Дэйл Карнеги & Ассошиэт компаний зүгээс Карнегийн харилцааны жор болон зөвлөгөө бүрийг цахим эрин үед зориулан дахин загварчилж энэхүү номыг бүтээжээ.

Зохиолч: Дэйл Карнеги & Ассошиэт

Эрхлэн гаргасан: Карьер эйд ХХК

ISBN: 978-99973-9-373-9

Хавтас: Зөөлөн

Хэвлэгдсэн он: 2014

Хуудас: 263

Хэмжээ: 210*140мм

Жин: 345

ҮНЭ: 20,000₮

“Дэйл Карнеги Трэйнинг Монгол” төвд хүрэлцэн ирж худалдаж авах боломжтой.

Худалдан авах


SIMILAR BOOKS

Төстэй номнууд

Дэйл Карнеги & Ассошиэтээс эрхлэн гаргасан хувь хүний хөгжлийн номнууд