Integrative Business Negotiations

Харилцаагаар амжилттай тохиролцох нь

Албан болон хувийн харилцаанд амжилттай тохиролцоо хийж үргэлж бодит үр дүн гаргах боломжтой.

Dale Carnegie Course

Энэхүү хөтөлбөр нь хэлэлцээрийн үед оролцогч өөрийн байр сууриа шинжлэн дүгнэх, харилцагч талын ашиглаж буй арга тактикийг таних, зөвшилцөлд хүрэхэд учирч буй саад бэрхшээлийг даван туулах, хэлэлцээрийг зөв гольдролд оруулж, үр дүнд хүргэх зэрэг чухал ур чадваруудыг эзэмшихэд тань тусална.

Олон нийтэд зарлагдсан өдрүүд

Хөтөлбөрийн нэр: Харилцаагаар амжилттай тохиролцох нь | Integrative Business Negotiations

Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)

Үргэлжлэх хугацаа: 2 хагас өдөр

Нийт: 8 цаг

Өдрүүд: 2 сарын 17, 18нд

Цаг: 14:00 – 18:00

Энэхүү курс хөтөлбөрийг та багийнхан, хамт олондоо зориулан зохион байгуулах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.

Хэн оролцох вэ?

Албан болон албан бус гэрээ хэлэлцээрт оролцдог, тохиролцоонд хүрэх ур чадвараа хөгжүүлж, амжилттай хэлцэл хийгч болохыг хүсэж буй бизнес эрхлэгчид, менежер, супервайзорууд

Юу сурах вэ?

Гэрээ хэлцэл хийх ур чадвараа үнэлж, дүн шинжилгээ хийх, харилцагчийнхаа итгэлийг бүрэн өөртөө татах, гэрээ хэлцлийн гурвалжин, амжилттай хэлцэл хийх арга зам, тактик, санал зөрөлдөөнийг шийдвэрлэх ур чадвар, хэлэлцээрийн үеэр сэтгэл хөдлөлөө удирдах арга, гэрээ хэлцлийн үр дүнтэй загвар дээр ажиллах.

Яагаад сурах хэрэгтэй вэ?

Нөгөө талын юу хүсэж буйг таньж мэдэх, түүнд тохирсон шийдлийг олох, хариу үйлдэл үзүүлэх, цаашлаад өөрийн талын хэлэлцээрийн түвшний байр сууриа задлан шинжлэх нь хэлэлцээрийн үеийн хамгийн чухал алхам юм. Түүнчлэн хэлэлцээрт саад учруулж буй арга, тактикийг даван туулахад суралцсанаар харилцан ашигтай, амжилттай тохиролцоонд хүрч, хүссэн үр дүнгээ хүртэх бүрэн боломжтой.

Ямар үр дүнд хүрэх вэ?

Хэлэлцээр хийх, тохиролцох ур чадварт суралцсанаар хүмүүст нөлөөлж, өргөн хүрээнд хамтран ажиллах чадвараа өсгөх, бизнесийн эерэг харилцааг бий болгоход чухал нөлөөтэй.

Ямар ур чадвар эзэмших вэ?

Харилцан ашигтай үр дүнд хүрэх хэлэлцээрийн тактик

Төлөвлөлт, бэлтгэл хийснээр хэлэлцээрийг амжилттай болгох чадвар

Хамтын ажиллагааг үр дүнтэй болгохын тулд асуулт асуух болон сонсох ур чадвараа хөгжүүлэх

Үр дүнтэй хамтран ажиллахын тулд итгэлцэл, хүндэтгэлийг бий болгох

Хүнд хэцүү нөхцөл байдал, зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар