Инновацад хүрэх 3+3 загвар: Байгууллагад тулгарч буй сорил бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрэх нь 1-р хэсэг

    You Are Currently Here!
  • Home
  • ХарилцааИнновацад хүрэх 3+3 загвар: Байгууллагад тулгарч буй сорил бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрэх нь 1-р хэсэг

Инновацад хүрэх 3+3 загвар: Байгууллагад тулгарч буй сорил бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрэх нь 1-р хэсэг

October 6, 2024 hulan Comments Off

Байгууллагад тулгарч буй сорил бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрэх нь  

Ихэнх байгууллагууд инновацыг эерэг практик гэж үзэж өөрийн бизнесийн үйл ажиллагаанд инновацыг нэвтрүүлэхийг оролддог. Гэнэтийн технологийн шинэ дэвшил, үйлчлүүлэгчийн байнгын өөрчлөлт бүхий хүлээлт, даяарчлагдсан зах зээл нь байгууллагыг илүү хурдтай дасан зохицож, шинэ боломжийг хурдтайгаар олж нээж, өмнөхөөсөө ч илүү хурдан алхам хийх шаардлагыг тавьж байна. Бодит байдал тун ширүүн юм. Компаниудын ихэнх нь инновацын бүх талыг бүрэн ашиглаж чадахгүй байгаа бизнесийн үйл ажиллагаанд биет бус зорилгод хэрхэн хүрэхийг ойлгохгүй байна. 

Сүүлийн үеийн МкКинзигийн улирлын нийтлэлд, инновац нь байгууллага даяар хүртээмжтэй байх ёстой учраас тун төвөгтэй юм. Үүнээс болоод олон байгууллага үүнийг хэрэгжүүлж чадахгүй байна. Дэйл Карнегийн саяхны судалгаанд байгууллагын түгээмэл сорил бэрхшээлийг даван туулахад хэрэгжүүлж болох чухал стратеги нь инновацад цогц байдлаар хандах юм гэдгийг онцолсон байдаг. 

Бизнесийн чиг хандлагыг тодорхойлж байгууллагын өсөлтөд саад болж буй бэрхшээлийг илүү сайн ойлгохын тулд Дэйл Кранеги дэлхийн 14 орны 500 гаруй бизнесийн удирдлагуудаас асуулга авсан ба 60 гаруй ганцаарчилсан ярилцлага хийсэн юм. Судалгаа нь салбар нэгж бүрийн байгууллагуудад тулгар буй сорил бэрхшээлийг илүү сайн ойлгож, тэдний дээрх бэрхшээлтэй тулгарахад ашигладаг түлхүүр стратегийг олж мэдэх байв. 

Энэ судалгаанд оролцсон байгууллагуудын ихэнх нь энэ жил болон ирэх жилүүдэд байгууллагын ашгаа өснө гэж тооцоолж буйгаа мэдэгдсэн ба энэ нь зах зээлийн шахалт, үнийн шахалт, засгийн газрын дүрэм журам, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, хүний нөөцийн хомсдол гэх мэт асуудлуудтай үед гаргасан тооцоолол юм.  

Байгууллагууд өөрийн хязгаарлагдмал нөөцөө хэрхэн зөв ашиглахаа шийдэх хүндхэн асуудалтай тулгарч байгаа учраас Дэйл Карнегийн судалгаа нь байгууллагын нүүр тулж буй хүндхэн асуудал, тэдний ашиглаж буй стратегийг тодорхойлохыг оролдсон билээ. Сүүлийн жилүүдэд гарсан өсөлт, хөгжил нь үйлчлүүлэгчдэд бусад өрсөлдөгчдийг сонгох, ажилтнуудад илүү сайн ажлын боломж олоход хялбар болсон. Энэхүү хүчин зүйлс нь төгс орчныг тодорхойгүй болгож байна. Өнөөдөр улам технологиор тоноглогдсон үйлчлүүлэгчийн хэрэгцээнд хариу үйлдэл үзүүлэхийн тулд байгууллага инновац гаргаж, тэдний хэрэгцээг урьдчилан тааж, таньж, хариу үйлдэл үзүүлэх шинэ арга зам хайх шаардлагатай болж байгаа юм. 

Инновацын хэв маягийг бий болгохын тулд гарах өөрчлөлт 

Инновацаа нэмэгдүүлэхийг хүсэж буй байгууллагууд инновацын уламжлалт хэв маягт илүү анхаарал хандуулдаг: инновац бүхий бүтээгдэхүүн хөгжүүлэх, дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэлд инновац бүхий үйл явц нэвтрүүлэх гэх мэт. Дэйл Карнегийн судалгаанд өнөөдрийн бизнесийн орчинд инновацийг илүү байгууллагын бүх түвшинд хийж болох шинэ санаа гэж харах хэрэгтэй гэдгийг онцолж байна. Байгууллага даяар шинэ инновац эрэлхийлснээр хэрэглэгч, ажилтнуудын хүлээлт, зан төлөв, хэрэгцээг илүү гүнзгий ойлгож, байгууллага илүү боловсронгуй бас стратегиар ажиллах юм.  

 

Энэ судалгаанаас инновацад цогцоор хүрэх аргыг олж мэдэж болно – энэ нь туршлагыг 360 градуст ойлгох. Энэ нь байгууллагатай харилцаж буй хэрэглэгчдийн байгууллагыг хэрхэн харж буйг ойлгоход ашигладаг түгээмэл арга билээ. Энэ нь тэдний бүтээгдэхүүний туршлага, брэндийн худалдан авалтын туршлага, ажилтнуудын харилцаа, бүтээгдэхүүн худалдан авах үйл явц зэрэг юм. Энэ цэг бүр инновац бүхий стратеги боловсруулж, нэвтрүүлэх боломж юм. Байгууллагууд өмнө нь зөвхөн “бүтээгдэхүүний инновац” эсвэл шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэхэд л анхаарал хандуулдаг байсан бол инновацын шинэ эрэлт нь байгууллагын бүх шатны хүмүүст, бүх зах зээлийн бүрэн туршлагыг хамарсан инновац байх ёстой болж байна.  

Судалгааны үр дүнд байгууллагууд амжилтад саад болж буй сорил бэрхшээлтэй тулгарахдаа ашигладаг инновацын 6 чиг хандлагыг харж болно. Энэ үр дүн дээр үндэслэн, Дэйл Карнеги нь инновацад хүрэх хоёр багана бүхий загвар боловсруулсан ба зах зээлийн 3 чиг хандлага, ажиллах орчны 3 чиг хандлага гэсэн 6 гол хэсгээс бүрдэж байгаа юм.  

Инновацад хүрэх 3+3 загвар