Шүүн тунгаах чадвар дутагдаж байна.
Өнөөдөр удирдах албан тушаалтнууд ажиллах хүчинд шүүн тунгаах чадвар ихээхэн дутагдалтай байгааг онцолж байна. Ажил олгогчдын шинэ төгсөгчдөөс хамгийн их хүлээдэг софт чадварын нэг бол шүүн тунгаах чадвар/асуудал шийдвэрлэх чадвар ба 2016 онд хийгдсэн АНУ-ын ажил олгогчдын дундах судалгаанд энэ нь хамгийн их дутагдаж байгаа чадваруудын нэг байжээ. Түүнээс хойш хийгдсэн судалгаанд энэхүү үзүүлэлт сайжирсангүй. 2019 оны судалгааны тайланд шүүн тунгаах чадвар нь хамгийн их дутагдаж байгаа чадварын жагсаалтыг дахин тэргүүлээд зогсохгүй судалгаанд оролцогчдын 50% нь “энэ чадвар нь сүүлийн 2 жилийн хугацаанд улам дутагдах хандлагатай байна” гэж хариулсан юм.
Бид яагаад өөрийн биеэ хөгжүүлдэг шиг яагаад тархиа илүү сайн ажиллуулахад сургахгүй байна вэ? Эхний шалтгаан бол яах аргагүй хүн бүр үүний шаардлагагүй зүйл гэж хардагтай холбоотой. Бид өөрийн бодож сэтгэхэд эргэцүүлэл хийдэггүй. Эргэцүүлж үзсэн ч гэсэн бид яг чанартай бодол, сэтгэлгээ гэж юу болох вэ гэдгийг ойлгохгүйгээр өөрийн бодол санааг үр дүнтэй үнэлнэ гэдэг хэцүү юм.
Хоёр дахь үндсэн шалтгаан бол шүүн тунгаах чадварыг амархан зааж чадахгүй билээ. Олон мэргэжлийн ур чадваруудын адилаар энэ нь бие даан сурч, уламжлалт эсвэл онлайн байдлаар суралцаж болдоггүй. Шүүн тунгаах чадвар нь бодит ертөнцөд сахилга урт хугацааны практик дахь концепцууд дээр ажиллах замаар сурах боломжтой. Дэйл Карнегийн сургалт нь багц чадварын суурь болох шүүн тунгаах чадварын моделийг олгодог билээ.
Шүүн тунгаах чадварын 5 үе шат
1. Асуудлыг таних – Зорилго, зорилтуудаа эхлээд авч үзээд асуудлыг илүү тодруулах ба дараагаар нь хамгийн зохимжит үр дүнг дүрсэлж үзэх, хэрэгтэй баримт нотолгоо цуглуулж, өнөөгийн нөхцөл ба зохимжит үр дүнгийн хоорондын зөрүүг бий болгож буй гол эх үүсвэрийг тодорхойлох2. Бүтээлч сэтгэлгээ – Асуудлын эх үүсвэрт боломжит шийдлүүдийг дэвшүүлж, брэйнстормоор дамжуулан, ногоон гэрэл сэтгэлгээг ашиглах. Энд санааг үнэлэхээс илүү санаа гаргахад илүү төвлөрөх шаардлагатай3. Логик шинжилгээ – Магадлалыг таних, турших, сонголтуудыг гүнзгий үнэлэх, зөрүүг хянах, дүгнэлтийг буруу итгэл үнэмшил, алдаатай ажиглалтаас гаргаагүй эсэхээ дахин нягтлах
4. Шийдвэр гаргалт – Цаашид үргэлжлүүлэх замаа сонгоход шаардлагатай арга хэрэгсэл, шалгуураа тодорхойлж, бусдын мэдлэг, туршлагыг ашиглан эрсдэлийг үнэлж, амжилттай болох боломжийг тодорхойлж, сонгосон шийдэлдээ тууштай хандах
5. Эцэст нь координат буюу хэрэгжүүлэх үе шатад цаг хугацаа, үүрэг хариуцлага, хүлээлт тодорхой болно. Дэйл Карнегийн “Хэрхэн санаа зовохоо больж, амьдарч эхлэх вэ” номд гардаг “Анхааралтайгаар шийдвэрээ гаргасан бол, одоо эхэл! Шийдвэртээ үнэнч байж, гарах үр дагаврын талаар санаа зовохоо боль.”
Шүүн тунгаах чадвар нь хувь хүн бүрийн сурах ёстой багц чадвар ба үүнийг хувийн сахилга батаар суралцах боломжтой. Удирдах түвшний албан тушаалтнууд ажилтнуудынхаа шүүн тунгаах чадварыг хөгжүүлж, баг, байгууллагадаа ашиглаж болох олон арга бий.
Удирдлагууд шүүн тунгаах чадварыг хэрхэн дэмжих вэ?
1. Удирдлагууд өөрөө эхлээд шүүн тунгаах чадвараа хөгжүүлж, бусдадаа үлгэрлэх хэрэгтэй. Ингэхийн тулд өөрийн шийдвэрээ бусадтай нээлттэй хуваалцаж, ажилтнуудынхаа үзэл санааг сайн сонсох хэрэгтэй. 2. Байгууллага төсөл загварчлах, асуудал шийдвэрлэх үйл явцдаа шүүн тунгаах чадварын зарим элементүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй . Ялангуяа өнөөдрийн ажлууд уламжлалт ажилтнууд, хиймэл оюун ухаан, краудсорсингоос улам хамааралтай болж байгаа ба, шүүн тунгаах чадварын үе шатыг бодож, нөөцөө түүнд тохируулан хуваарилах шаардлагатай. 3. Ажилтнуудынхаа шүүн тунгаах чадварыг хөгжүүлэх, ялангуяа залуу ажилтнуудын – GenZ болон миллениал үеийн ажилтнууд шинэ зүйл сурч, карьерын өсөлт дэвшилтэд илүү сонирхолтой байдаг. Тэд үүнийг байгууллагаасаа олж харж чадахгүй бол өөр байгууллага хайж эхэлдэг. Залуу ажилтнуудад урт хугацаанд хэрэгтэй, карьерын өсөлтөд тус болох чадварт сургах нь тэднийг ажилдаа үлдэхэд нөлөөлөх боломжтой юм.
4. Ажилтнуудаа шинэ чадварт суралцаж, ашиглахад нь дэмжих – Тэд алдаа гаргах магадлалтай ба үүнийг нь хүлээн зөвшөөрч тэдэнд алдаанаасаа суралцах боломжийг олгоорой. Бүтэлгүйтэл гэдэг суралцах хамгийн том боломж ба ажилтнуудын шинэ чадвар хөгжүүлэх чадварт нь удирдлагууд итгэж, түүнийгээ илэрхийлж чадсанаар тэдэнд шинэ чадварт улам гарших боломж олгох юм.
Шүүн тунгаах чадвар – Амьдралд ч, ажилд ч чухал чадвар
Хэн ч энэ чадварт төгс биш харин тогтмол өөрийгөө энэ чадварт сургаж тууштай суралцаж буй хүмүүст илүү давуу тал үүсэж байна. Шүүн тунгаах чадвар өндөртэй хүмүүс бусад хүмүүст өөрийн санаа, үзэл бодлоо илүү сайн ойлгуулж чаддаг ба бусадтай мөн илүү эв зүйтэй байдаг. Тэд сайн иргэн байдаг. Шүүн тунгаах нь хүмүүст төвөгтэй асуудлыг илүү энгийнээр тайлбарлахаас зайлсхийж, ямар нэг айдас, зөрүүгүйгээр асуудлыг олон талаас үнэлэхэд хүргэдэг. Тэд бол асуудалтай тулгарахад хамгаалах биш тулалдах гол арга хэрэгсэл болдог ба энэ нь ажил, амьдралд ч ижил юм. Шүүн тунгаах чадвар өндөртэй ажилтнууд байгууллагыг огцом өөрчлөлтийн үед чиглүүлж, дэмжихэд хэрэгтэй сайтар бодолцсон шийдэл гаргахад ихээхэн тусалдаг ба өөрийн байгууллагаа өөрчлөлтөд илүү сайн бэлтгэхэд хувь нэмрээ оруулдаг.
Шүүн тунгаах чадвар: Ирээдүйг чиглүүлэх чадвар
Шүүн тунгаах чадвар дутагдаж байна.
Өнөөдөр удирдах албан тушаалтнууд ажиллах хүчинд шүүн тунгаах чадвар ихээхэн дутагдалтай байгааг онцолж байна. Ажил олгогчдын шинэ төгсөгчдөөс хамгийн их хүлээдэг софт чадварын нэг бол шүүн тунгаах чадвар/асуудал шийдвэрлэх чадвар ба 2016 онд хийгдсэн АНУ-ын ажил олгогчдын дундах судалгаанд энэ нь хамгийн их дутагдаж байгаа чадваруудын нэг байжээ. Түүнээс хойш хийгдсэн судалгаанд энэхүү үзүүлэлт сайжирсангүй. 2019 оны судалгааны тайланд шүүн тунгаах чадвар нь хамгийн их дутагдаж байгаа чадварын жагсаалтыг дахин тэргүүлээд зогсохгүй судалгаанд оролцогчдын 50% нь “энэ чадвар нь сүүлийн 2 жилийн хугацаанд улам дутагдах хандлагатай байна” гэж хариулсан юм.
Бид яагаад өөрийн биеэ хөгжүүлдэг шиг яагаад тархиа илүү сайн ажиллуулахад сургахгүй байна вэ? Эхний шалтгаан бол яах аргагүй хүн бүр үүний шаардлагагүй зүйл гэж хардагтай холбоотой. Бид өөрийн бодож сэтгэхэд эргэцүүлэл хийдэггүй. Эргэцүүлж үзсэн ч гэсэн бид яг чанартай бодол, сэтгэлгээ гэж юу болох вэ гэдгийг ойлгохгүйгээр өөрийн бодол санааг үр дүнтэй үнэлнэ гэдэг хэцүү юм.
Хоёр дахь үндсэн шалтгаан бол шүүн тунгаах чадварыг амархан зааж чадахгүй билээ. Олон мэргэжлийн ур чадваруудын адилаар энэ нь бие даан сурч, уламжлалт эсвэл онлайн байдлаар суралцаж болдоггүй. Шүүн тунгаах чадвар нь бодит ертөнцөд сахилга урт хугацааны практик дахь концепцууд дээр ажиллах замаар сурах боломжтой. Дэйл Карнегийн сургалт нь багц чадварын суурь болох шүүн тунгаах чадварын моделийг олгодог билээ.
Шүүн тунгаах чадварын 5 үе шат
1. Асуудлыг таних – Зорилго, зорилтуудаа эхлээд авч үзээд асуудлыг илүү тодруулах ба дараагаар нь хамгийн зохимжит үр дүнг дүрсэлж үзэх, хэрэгтэй баримт нотолгоо цуглуулж, өнөөгийн нөхцөл ба зохимжит үр дүнгийн хоорондын зөрүүг бий болгож буй гол эх үүсвэрийг тодорхойлох
2. Бүтээлч сэтгэлгээ – Асуудлын эх үүсвэрт боломжит шийдлүүдийг дэвшүүлж, брэйнстормоор дамжуулан, ногоон гэрэл сэтгэлгээг ашиглах. Энд санааг үнэлэхээс илүү санаа гаргахад илүү төвлөрөх шаардлагатай
3. Логик шинжилгээ – Магадлалыг таних, турших, сонголтуудыг гүнзгий үнэлэх, зөрүүг хянах, дүгнэлтийг буруу итгэл үнэмшил, алдаатай ажиглалтаас гаргаагүй эсэхээ дахин нягтлах
4. Шийдвэр гаргалт – Цаашид үргэлжлүүлэх замаа сонгоход шаардлагатай арга хэрэгсэл, шалгуураа тодорхойлж, бусдын мэдлэг, туршлагыг ашиглан эрсдэлийг үнэлж, амжилттай болох боломжийг тодорхойлж, сонгосон шийдэлдээ тууштай хандах
5. Эцэст нь координат буюу хэрэгжүүлэх үе шатад цаг хугацаа, үүрэг хариуцлага, хүлээлт тодорхой болно. Дэйл Карнегийн “Хэрхэн санаа зовохоо больж, амьдарч эхлэх вэ” номд гардаг “Анхааралтайгаар шийдвэрээ гаргасан бол, одоо эхэл! Шийдвэртээ үнэнч байж, гарах үр дагаврын талаар санаа зовохоо боль.”
Шүүн тунгаах чадвар нь хувь хүн бүрийн сурах ёстой багц чадвар ба үүнийг хувийн сахилга батаар суралцах боломжтой. Удирдах түвшний албан тушаалтнууд ажилтнуудынхаа шүүн тунгаах чадварыг хөгжүүлж, баг, байгууллагадаа ашиглаж болох олон арга бий.
Удирдлагууд шүүн тунгаах чадварыг хэрхэн дэмжих вэ?
1. Удирдлагууд өөрөө эхлээд шүүн тунгаах чадвараа хөгжүүлж, бусдадаа үлгэрлэх хэрэгтэй. Ингэхийн тулд өөрийн шийдвэрээ бусадтай нээлттэй хуваалцаж, ажилтнуудынхаа үзэл санааг сайн сонсох хэрэгтэй.
2. Байгууллага төсөл загварчлах, асуудал шийдвэрлэх үйл явцдаа шүүн тунгаах чадварын зарим элементүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй . Ялангуяа өнөөдрийн ажлууд уламжлалт ажилтнууд, хиймэл оюун ухаан, краудсорсингоос улам хамааралтай болж байгаа ба, шүүн тунгаах чадварын үе шатыг бодож, нөөцөө түүнд тохируулан хуваарилах шаардлагатай.
3. Ажилтнуудынхаа шүүн тунгаах чадварыг хөгжүүлэх, ялангуяа залуу ажилтнуудын – GenZ болон миллениал үеийн ажилтнууд шинэ зүйл сурч, карьерын өсөлт дэвшилтэд илүү сонирхолтой байдаг. Тэд үүнийг байгууллагаасаа олж харж чадахгүй бол өөр байгууллага хайж эхэлдэг. Залуу ажилтнуудад урт хугацаанд хэрэгтэй, карьерын өсөлтөд тус болох чадварт сургах нь тэднийг ажилдаа үлдэхэд нөлөөлөх боломжтой юм.
4. Ажилтнуудаа шинэ чадварт суралцаж, ашиглахад нь дэмжих – Тэд алдаа гаргах магадлалтай ба үүнийг нь хүлээн зөвшөөрч тэдэнд алдаанаасаа суралцах боломжийг олгоорой. Бүтэлгүйтэл гэдэг суралцах хамгийн том боломж ба ажилтнуудын шинэ чадвар хөгжүүлэх чадварт нь удирдлагууд итгэж, түүнийгээ илэрхийлж чадсанаар тэдэнд шинэ чадварт улам гарших боломж олгох юм.
Шүүн тунгаах чадвар – Амьдралд ч, ажилд ч чухал чадвар
Хэн ч энэ чадварт төгс биш харин тогтмол өөрийгөө энэ чадварт сургаж тууштай суралцаж буй хүмүүст илүү давуу тал үүсэж байна. Шүүн тунгаах чадвар өндөртэй хүмүүс бусад хүмүүст өөрийн санаа, үзэл бодлоо илүү сайн ойлгуулж чаддаг ба бусадтай мөн илүү эв зүйтэй байдаг. Тэд сайн иргэн байдаг. Шүүн тунгаах нь хүмүүст төвөгтэй асуудлыг илүү энгийнээр тайлбарлахаас зайлсхийж, ямар нэг айдас, зөрүүгүйгээр асуудлыг олон талаас үнэлэхэд хүргэдэг. Тэд бол асуудалтай тулгарахад хамгаалах биш тулалдах гол арга хэрэгсэл болдог ба энэ нь ажил, амьдралд ч ижил юм. Шүүн тунгаах чадвар өндөртэй ажилтнууд байгууллагыг огцом өөрчлөлтийн үед чиглүүлж, дэмжихэд хэрэгтэй сайтар бодолцсон шийдэл гаргахад ихээхэн тусалдаг ба өөрийн байгууллагаа өөрчлөлтөд илүү сайн бэлтгэхэд хувь нэмрээ оруулдаг.
Related
Resent Post
Итгэл дууслаа. Итгэлцэл урт хугацаанд оршин тогтноосой!
December 16, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 4-р хэсэг
December 11, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг
December 7, 2024Categories