Хиймэл оюун ухааны хөгжил дэвшил нь дэлхий дахинд бүх салбар нэгж, ажилтнуудад нөлөөлж байна. Энэ нь анхан шатнаас эхлээд удирдах албан тушаал хүртэл бүх түвшинд нөлөөлж байна. Хиймэл оюун ухааны технологи нь бидэнд саяхныг хүртэл боломжгүй байсан шинэ чадамжийг бий болгож байгаа ба энэхүү дэвшил нь ажлын байранд хүн-технологийн харилцааны хүн талд хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт бид илүү их анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа юм.
Амжилттай удирдлагууд бизнесийн өсөлт дан ганц технологид суурилдаггүй болохыг ойлгодог. Хиймэл оюун ухааны эрин үед, өөрийгөө таних, EQ, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвар гэх хүний чадвар буюу soft чадвар улам өндөр ач холбогдолтой болж байна. Ажилтнуудыг бид шинэ технологид сургахаас гадна soft чадварт бас зэрэг сургах шаардлагатай. Ингэснээр тэд илүү бүтээмж өндөртэй, уран төсөөлөл сайтай, инновац өндөртэй болох юм. Байгууллага ажилтнуудынхаа хөгжилд хөрөнгө оруулснаар хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийн үр ашгийг дээд түвшинд авч ирж болохоос гадна өрсөлдөхүйц давуу талыг бий болгох түлхүүр хүчин зүйл болох ажиллах хүчнээ хөгжүүлж чадах юм.
Хиймэл оюун ухааны ажлын байранд үзүүлэх нөлөөХиймэл оюун ухаан нь удирдлагуудад мэдээллийн хэмжээнээс хамааран оновчтой шийдвэр гаргахад тусалдаг. Энэ нь чухал хэдий ч, удирдлагуудын хувьд хиймэл оюун ухааныг хүний оюун ухаанаар бүрэн орлуулахгүй байж, үүнийг нэг төрлийн боломжит эх үүсвэр, нөөц гэж хүлээн авах нь илүү чухал билээ. Өрсөлдөгч бүр бараг ижил төрлийн өгөгдөл, үйл явц, программ хангамж, төхөөрөмжүүд ашигладаг ч, хүн элементийг тэд хуулбарлах боломжгүй. Олон төрлийн, чадварлаг ажилтнууд нь байгууллагыг бусдаас ялгаж чаддаг билээ.
Дэлхий дахинд бүхий л салбар нэгж хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх тусам бид энэ нь ажилтнуудад хэрхэн нөлөөлөхийг илүү сонирхож эхэлж байна. Байгууллагыг бий болгож буй хүмүүсийн ажлын байрны зорилго, хүсэл, хэрэгцээний хооронд тэнцвэр байх ба энэ нь байгууллагын соёлыг өөрчилж, улмаар хэрэглэгчийн туршлага, хүлээлтэд нөлөөлөх юм.
Дэйл Карнегийн “Технологийн цаана” судалгаанд ажилтнуудын 4-ний 3 нь хиймэл оюун ухааны эрин үед soft чадвар нь чухал хүчин зүйлд тооцогдож байна. Түүнчлэн, дэд ерөнхийлөгчийн түвшин ба түүнээс дээш түвшний удирдлагууд харилцаа, шүүн тунгаах чадвар, манлайлал, багийн ажиллагааг хиймэл оюун ухаантай хослох хамгийн чухал soft чадвар гэж үзэж байгаа ба судалгаанд оролцогчдын багахан хувь нь л сүүлийн гурван жилд энэ чадваруудтай холбоотой сургалтанд суусан гэж хариулсан юм.
Амжилттай баг бүрдүүлэх soft чадварын сургалтанд хөрөнгө оруулалт хийх
Хиймэл оюун ухааны нөлөө нэмэгдэхийн хэрээр, байгууллагын удирдлагуудын багийн гишүүдийнхээ мэдлэг, чадвар, ур чадварыг ялангуяа хүмүүс хоорондын харилцааны чадварыг хөгжүүлэх хэрэгцээ нэмэгдэж байна. Энэ нь удирдлагуудын хувьд томоохон сорил бүхий даалгавар ба уламжлалт тоон хэмжигдэхүүн ч бас ажилтнуудын soft чадвар ба бизнесийн амжилтын хоорондын уялдаа холбоог онцолж байна. Удирдлагууд доорх зааварчилгааг дагаснаар өөрийн оролдлогыг дээд түвшинд хүргэж чадах юм.
Итгэлцэл, харилцаа, ил тод соёлыг бүтээх – Дэйл Карнегийн “Технологиос цаана” судалгаанд дурдсанаар судалгаанд оролцогчдын ердөө 26% нь л өөрийн удирдлагаа хиймэл оюун ухааны эрин үед ажлын байранд зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэдэг гэж хариулжээ. Энэхүү итгэлцэл багатай орчинд технологийн өөрчлөлт нь үр дүнтэй байх магадлал тун бага юм. Эсрэгээр нь багийн гишүүд бие биедээ итгэж чадсанаар тэд өөрчлөлтөөс /хиймэл оюун ухааны үед хүртэл/ үл хамааран ажил гүйцэтгэл, бүтээмжээ нэмэгдүүлэх түвшинд хамтарч, харилцаж чадна. Итгэлцэл, ил тод байдал, харилцаа бий газар технологийг ажилтнуудын хэрэгцээнд тохируулан хэрэгжүүлэх боломжтой болно. Энэ нь уламжлалт технологид ажилтнуудыг тохируулах аргаас эрс ялгаатай юм. Ажилтнуудын өөрийн ажил үүрэгт технологийн хэрэгжилтийн нөлөө, үр дүнгийн талаар санал хүсэлтийг сонсож, ашигласнаар тэдний байгууллагадаа өөрийн мэдрэх үнэ цэн, урам зоригийг нэмэх давуу талтай. Жишээлбэл, хиймэл оюун ухаан тэдний чадавхыг хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар сонсох хэрэгтэй юм. Ажилтны чадварыг технологи, дотоод зорилготойгоо уялдуулж чадсан ажил олгогчид хиймэл оюун ухааны хийж чадах ажил даалгаврыг автоматжуулж ажлын үр дүнг нэмэгдүүлж чаддаг. Түүнчлэн энэ нь хүмүүсийг өөрийн ажлын асуудал шийдвэрлэх, инновац шаардсан ажил даалгаварт төвлөрөхөд тусалдаг.
Soft чадварын сургалтад хөрөнгө оруулалт хийх – Сүүлийн үеийн LinkedIn-ы судалгаанд сонгон шалгаруулалтын бүтэлгүйтлийн 89% нь soft ур чадвартай холбоотой байв. Энэ хэсэгт байгууллагын сургалт хангалтгүй байгаа ба ажил олгогчдын ердөө 31% нь л ажилтнууддаа soft чадвар хөгжүүлэхэд анхаардаг. Энэ нь хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай сургалтыг удаашруулахаас гадна ажилтнуудын оролцох, хүсэл эрмэлзлийг бас удаашруулж байна. Өндөр боловсролтой, мэдээлэл сайтай, өөрийн дуу хоолойгоо илэрхийлдэг ажилтнууд технологийг үр дүнтэй ашиглахад өөрийн чадвар, өөртөө итгэх итгэлээ хөгжүүлдгээс гадна шийдвэр гаргалтад бас оролцдог. Улмаар энэхүү хүмүүс хоорондын чадвар нь нэг шөнийн дотор бий болдог зүйл биш ба гэнэт нэвтрүүлснээр үр дүнгүй юм. Тийм учраас байгууллага ажлын байрны өөрчлөлтөд үзүүлэх хариу үйлдлээ сайжруулахын тулд, технологийн хөгжилд анхаарал хандуулахын сацуу soft чадвар хөгжүүлэх сургалтад тогтмол зохион байгуулах шаардлагатай.
Удирдлагуудад ч бас soft чадвар хэрэгтэй – Ажилтнуудын soft чадварыг сургах нь бүх хичээл зүтгэлийн ердөө хэсэг нь юм. Удирдлагуудын үйлдэл ч бас байгууллагад болдог зүйлсэд нөлөөлдөг. Өөрийн хүмүүс хоорондын чадварт анхаарч чадсанаар багийн гишүүдээ илүү сайн ажиллахад урам өгч чадна. Даруу зан, шударга байдал, тэмүүлэл гэсэн soft чадварт тогтмол суралцдаг удирдлагууд багийн гишүүд, хиймэл оюун ухааны технологийн хоорондын харилцааг оновчтой зохион байгуулж чадна. Түүнчлэн хиймэл оюун ухааныг байгууллагын төлөвлөлт, төсөвт ашиглах боломжийг таньсан удирдлагууд өөрийн ажлын soft тал буюу ажилтнуудаа идэвхжүүлэх, бэхжүүлэх, көүч хийхэд илүү цаг зарцуулж чадна. Байгууллага хиймэл оюун ухааны эрин үед манлайллын мөн чанарыг ойлгож, өсөлт, стратегийн аргачлалд soft чадварын сургалтын боломжийг ашиглаж, ажилтнуудыг удирдлагын албан тушаалд томилох нь бас чухал юм.
Хөтөлбөрийн нэр: Амжилтад хөтлөх ур чадварууд | Dale Carnegie Course
Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)
Үргэлжлэх хугацаа: 8 долоо хоног
Нийт: 28 цаг
Өдрүүд: 9 сарын 18, 25, 10 сарын 2, 9, 16, 23, 30, 11 сарын 6нд
Цаг: 17:00 – 20:30
Бүртгүүлэх
Хөтөлбөрийн нэр: Үр дүнт манлайлал | Leadership Training for Results
Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр
Нийт: 24 цаг
Өдрүүд: 9 сарын 21, 28, 10 сарын 5нд
Цаг: 09:00 – 18:00
Хөтөлбөрийн нэр: Харилцаагаар амжилттай борлуулах нь | Winning with Relationship Selling
Өдрүүд: 10 сарын 6, 12, болон 19нд
Хөтөлбөрийн нэр: Удирдлагуудад зориулсан көүчингийн ур чадвар олгох хөтөлбөр | High Impact Coaching
Үргэлжлэх хугацаа: 4 бүтэн өдөр
Нийт: 16 цаг
Өдрүүд: 10 сарын 8, 15, 22 болон 29нд
Цаг: 16:00 – 20:00
Whitepaper: Хиймэл оюун ухааны эрин үед удирдлагуудад яагаад “soft” ур чадвар чухал вэ?
Хиймэл оюун ухааны хөгжил дэвшил нь дэлхий дахинд бүх салбар нэгж, ажилтнуудад нөлөөлж байна. Энэ нь анхан шатнаас эхлээд удирдах албан тушаал хүртэл бүх түвшинд нөлөөлж байна. Хиймэл оюун ухааны технологи нь бидэнд саяхныг хүртэл боломжгүй байсан шинэ чадамжийг бий болгож байгаа ба энэхүү дэвшил нь ажлын байранд хүн-технологийн харилцааны хүн талд хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт бид илүү их анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа юм.
Амжилттай удирдлагууд бизнесийн өсөлт дан ганц технологид суурилдаггүй болохыг ойлгодог. Хиймэл оюун ухааны эрин үед, өөрийгөө таних, EQ, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвар гэх хүний чадвар буюу soft чадвар улам өндөр ач холбогдолтой болж байна. Ажилтнуудыг бид шинэ технологид сургахаас гадна soft чадварт бас зэрэг сургах шаардлагатай. Ингэснээр тэд илүү бүтээмж өндөртэй, уран төсөөлөл сайтай, инновац өндөртэй болох юм. Байгууллага ажилтнуудынхаа хөгжилд хөрөнгө оруулснаар хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийн үр ашгийг дээд түвшинд авч ирж болохоос гадна өрсөлдөхүйц давуу талыг бий болгох түлхүүр хүчин зүйл болох ажиллах хүчнээ хөгжүүлж чадах юм.
Хиймэл оюун ухааны ажлын байранд үзүүлэх нөлөө
Хиймэл оюун ухаан нь удирдлагуудад мэдээллийн хэмжээнээс хамааран оновчтой шийдвэр гаргахад тусалдаг. Энэ нь чухал хэдий ч, удирдлагуудын хувьд хиймэл оюун ухааныг хүний оюун ухаанаар бүрэн орлуулахгүй байж, үүнийг нэг төрлийн боломжит эх үүсвэр, нөөц гэж хүлээн авах нь илүү чухал билээ. Өрсөлдөгч бүр бараг ижил төрлийн өгөгдөл, үйл явц, программ хангамж, төхөөрөмжүүд ашигладаг ч, хүн элементийг тэд хуулбарлах боломжгүй. Олон төрлийн, чадварлаг ажилтнууд нь байгууллагыг бусдаас ялгаж чаддаг билээ.
Дэлхий дахинд бүхий л салбар нэгж хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх тусам бид энэ нь ажилтнуудад хэрхэн нөлөөлөхийг илүү сонирхож эхэлж байна. Байгууллагыг бий болгож буй хүмүүсийн ажлын байрны зорилго, хүсэл, хэрэгцээний хооронд тэнцвэр байх ба энэ нь байгууллагын соёлыг өөрчилж, улмаар хэрэглэгчийн туршлага, хүлээлтэд нөлөөлөх юм.
Дэйл Карнегийн “Технологийн цаана” судалгаанд ажилтнуудын 4-ний 3 нь хиймэл оюун ухааны эрин үед soft чадвар нь чухал хүчин зүйлд тооцогдож байна. Түүнчлэн, дэд ерөнхийлөгчийн түвшин ба түүнээс дээш түвшний удирдлагууд харилцаа, шүүн тунгаах чадвар, манлайлал, багийн ажиллагааг хиймэл оюун ухаантай хослох хамгийн чухал soft чадвар гэж үзэж байгаа ба судалгаанд оролцогчдын багахан хувь нь л сүүлийн гурван жилд энэ чадваруудтай холбоотой сургалтанд суусан гэж хариулсан юм.
Амжилттай баг бүрдүүлэх soft чадварын сургалтанд хөрөнгө оруулалт хийх
Хиймэл оюун ухааны нөлөө нэмэгдэхийн хэрээр, байгууллагын удирдлагуудын багийн гишүүдийнхээ мэдлэг, чадвар, ур чадварыг ялангуяа хүмүүс хоорондын харилцааны чадварыг хөгжүүлэх хэрэгцээ нэмэгдэж байна. Энэ нь удирдлагуудын хувьд томоохон сорил бүхий даалгавар ба уламжлалт тоон хэмжигдэхүүн ч бас ажилтнуудын soft чадвар ба бизнесийн амжилтын хоорондын уялдаа холбоог онцолж байна. Удирдлагууд доорх зааварчилгааг дагаснаар өөрийн оролдлогыг дээд түвшинд хүргэж чадах юм.
Итгэлцэл, харилцаа, ил тод соёлыг бүтээх – Дэйл Карнегийн “Технологиос цаана” судалгаанд дурдсанаар судалгаанд оролцогчдын ердөө 26% нь л өөрийн удирдлагаа хиймэл оюун ухааны эрин үед ажлын байранд зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэдэг гэж хариулжээ. Энэхүү итгэлцэл багатай орчинд технологийн өөрчлөлт нь үр дүнтэй байх магадлал тун бага юм. Эсрэгээр нь багийн гишүүд бие биедээ итгэж чадсанаар тэд өөрчлөлтөөс /хиймэл оюун ухааны үед хүртэл/ үл хамааран ажил гүйцэтгэл, бүтээмжээ нэмэгдүүлэх түвшинд хамтарч, харилцаж чадна. Итгэлцэл, ил тод байдал, харилцаа бий газар технологийг ажилтнуудын хэрэгцээнд тохируулан хэрэгжүүлэх боломжтой болно. Энэ нь уламжлалт технологид ажилтнуудыг тохируулах аргаас эрс ялгаатай юм. Ажилтнуудын өөрийн ажил үүрэгт технологийн хэрэгжилтийн нөлөө, үр дүнгийн талаар санал хүсэлтийг сонсож, ашигласнаар тэдний байгууллагадаа өөрийн мэдрэх үнэ цэн, урам зоригийг нэмэх давуу талтай. Жишээлбэл, хиймэл оюун ухаан тэдний чадавхыг хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар сонсох хэрэгтэй юм. Ажилтны чадварыг технологи, дотоод зорилготойгоо уялдуулж чадсан ажил олгогчид хиймэл оюун ухааны хийж чадах ажил даалгаврыг автоматжуулж ажлын үр дүнг нэмэгдүүлж чаддаг. Түүнчлэн энэ нь хүмүүсийг өөрийн ажлын асуудал шийдвэрлэх, инновац шаардсан ажил даалгаварт төвлөрөхөд тусалдаг.
Soft чадварын сургалтад хөрөнгө оруулалт хийх – Сүүлийн үеийн LinkedIn-ы судалгаанд сонгон шалгаруулалтын бүтэлгүйтлийн 89% нь soft ур чадвартай холбоотой байв. Энэ хэсэгт байгууллагын сургалт хангалтгүй байгаа ба ажил олгогчдын ердөө 31% нь л ажилтнууддаа soft чадвар хөгжүүлэхэд анхаардаг. Энэ нь хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай сургалтыг удаашруулахаас гадна ажилтнуудын оролцох, хүсэл эрмэлзлийг бас удаашруулж байна. Өндөр боловсролтой, мэдээлэл сайтай, өөрийн дуу хоолойгоо илэрхийлдэг ажилтнууд технологийг үр дүнтэй ашиглахад өөрийн чадвар, өөртөө итгэх итгэлээ хөгжүүлдгээс гадна шийдвэр гаргалтад бас оролцдог. Улмаар энэхүү хүмүүс хоорондын чадвар нь нэг шөнийн дотор бий болдог зүйл биш ба гэнэт нэвтрүүлснээр үр дүнгүй юм. Тийм учраас байгууллага ажлын байрны өөрчлөлтөд үзүүлэх хариу үйлдлээ сайжруулахын тулд, технологийн хөгжилд анхаарал хандуулахын сацуу soft чадвар хөгжүүлэх сургалтад тогтмол зохион байгуулах шаардлагатай.
Удирдлагуудад ч бас soft чадвар хэрэгтэй – Ажилтнуудын soft чадварыг сургах нь бүх хичээл зүтгэлийн ердөө хэсэг нь юм. Удирдлагуудын үйлдэл ч бас байгууллагад болдог зүйлсэд нөлөөлдөг. Өөрийн хүмүүс хоорондын чадварт анхаарч чадсанаар багийн гишүүдээ илүү сайн ажиллахад урам өгч чадна. Даруу зан, шударга байдал, тэмүүлэл гэсэн soft чадварт тогтмол суралцдаг удирдлагууд багийн гишүүд, хиймэл оюун ухааны технологийн хоорондын харилцааг оновчтой зохион байгуулж чадна. Түүнчлэн хиймэл оюун ухааныг байгууллагын төлөвлөлт, төсөвт ашиглах боломжийг таньсан удирдлагууд өөрийн ажлын soft тал буюу ажилтнуудаа идэвхжүүлэх, бэхжүүлэх, көүч хийхэд илүү цаг зарцуулж чадна. Байгууллага хиймэл оюун ухааны эрин үед манлайллын мөн чанарыг ойлгож, өсөлт, стратегийн аргачлалд soft чадварын сургалтын боломжийг ашиглаж, ажилтнуудыг удирдлагын албан тушаалд томилох нь бас чухал юм.
УДАХГҮЙ БОЛОН ОЛОН НИЙТЭД ЗАРЛАГДСАН СУРГАЛТУУД
Хөтөлбөрийн нэр: Амжилтад хөтлөх ур чадварууд | Dale Carnegie Course
Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)
Үргэлжлэх хугацаа: 8 долоо хоног
Нийт: 28 цаг
Өдрүүд: 9 сарын 18, 25, 10 сарын 2, 9, 16, 23, 30, 11 сарын 6нд
Цаг: 17:00 – 20:30
Хөтөлбөрийн нэр: Үр дүнт манлайлал | Leadership Training for Results
Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)
Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр
Нийт: 24 цаг
Өдрүүд: 9 сарын 21, 28, 10 сарын 5нд
Цаг: 09:00 – 18:00
Хөтөлбөрийн нэр: Харилцаагаар амжилттай борлуулах нь | Winning with Relationship Selling
Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)
Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр
Нийт: 24 цаг
Өдрүүд: 10 сарын 6, 12, болон 19нд
Цаг: 09:00 – 18:00
Хөтөлбөрийн нэр: Удирдлагуудад зориулсан көүчингийн ур чадвар олгох хөтөлбөр | High Impact Coaching
Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)
Үргэлжлэх хугацаа: 4 бүтэн өдөр
Нийт: 16 цаг
Өдрүүд: 10 сарын 8, 15, 22 болон 29нд
Цаг: 16:00 – 20:00
Related
Resent Post
Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд
November 21, 2024Үр дүнтэй харилцах нь
November 16, 2024Гүйцэтгэлийг нэмэгдүүлэх нь: Ажлын байран дахь удирдлагын тууштай байдлын нөлөө – 2-р хэсэг
November 9, 2024Categories