Шүүн тунгаах чадвар: Ирээдүйг чиглүүлэх чадвар

Шүүн тунгаах чадвар: Ирээдүйг чиглүүлэх чадвар

September 27, 2024 hulan Comments Off

Шүүн тунгаах чадвар: Ирээдүйг чиглүүлэх чухал чадвар /1-р хэсэг/

Өнөөдөр яагаад шүүн тунгаах чадварын эрэлт өсч байна вэ?

Дэлхий дахин бидний бодлоос ч хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Экспертүүд мэдээллийн дижитал ертөнц хоёр жил тутамд хоёр дахин томорч байгааг сануулсаар байна. Бид өдөр ирэх тусам өмнө байснаас ч илүү их өгөгдөл, мэдээлэл, шийдвэртэй нүүр тулж эхэллээ. Энэ нь дараах бодит дагавруудыг өөртөө агуулж байгаа нь эрдэмтдийн анхааруулж байгаагаар хүн төрөлхтөн хэт их шийдвэрийн ачаалалд орсон байгаа юм. Яг үнэндээ олон шийдвэр гаргах шаардлага нь “тархины ядаргаа”-г бий болгодог. Бидний тархи өдөрт тодорхой тооны шийдвэр гаргахад тохирсон ба хэтэрсэн тохиолдолд бидний оновчтой шийдвэр гаргах чадвар улам буурдаг.

Энэ нь өнөөгийн хурдтай, таамаглашгүй орчинд өрсөлдөж буй байгууллага, бизнесийн хувьд таагүй мэдээ юм. Бизнест ч тэр хувийн амьдралд ч тэр бидний амжилтын ихэнх нь бидний гаргаж буй шийдвэрээс үүдэлтэй. Өмнө мэдээлэл авах нь одоогийнх шиг хэзээ ч ийм хялбар байгаагүй боловч анхаарал татах зорилготой хуурамч мэдээллийн тэсрэлт нь бидэнд чанартай мэдээллийг ялгахад хүндрэл учруулж байна. Өнөөгийн хамгийн шинэлэг бөгөөд хамгийн эрэлттэй өрсөлдөхүйц давуу тал бол их дата боловч амжилтанд мэдээлэл нь дангаараа ямар ч хэрэггүй юм. Учир нь эдгээр мэдээллийн хэрэгцээ, оновчтой байдал, баримтад тулгуурласан эсэхийг зөвхөн чадварлаг хүмүүс үнэлж, шийдвэр гаргаж чадна.

Шүүн тунгаах чадвар нь өдөр ирэх тусам чухал болж байна

Өнөөдрийн байдлаар хамгийн чухал чадваруудын нэг нь шүүн тунгаах чадвар юм. 2020 онд Дэлхийн Эдийн Засгийн форумд дэлхий дахин дахь удирдлагууд шүүн тунгаах чадварыг өндөр ач холбогдолтой чадвар гэж үзсэн ба энэ нь ажлын байран дахь амжилтад улам нөлөө бүхий болно гэж таамаглажээ. Доорх графикт 2025 он хүртэлх эрэлт нь өсч буй топ чадваруудыг жагсаалаа.

Дэйл Карнеги Трэйнинг саяхан дэлхийн 20 гаруй оронд судалгаа явуулсан ба оролцогчдын 57% нь шүүн тунгаах чадварыг хиймэл оюун ухааны оролцоотой ажиллах орчинд амжилттай ажиллахад зайлшгүй шаардлагатай топ чадварын нэг гэж үзсэн. Үүний хамт багийн ажиллагаа, харилцааны чадвар, бүтээлч чадварыг хамт сонгосон.

 

Шүүн тунгаах чадвар нь ямар ч асуудал, сэдэвт хэрэглэж болон нэг төрлийн бодож сэтгэх хэлбэр юм. Жишээлбэл:
– Менежерүүд ажилтнуудын хоорондын үл зөвшилцлийг шийдвэрлэхээр оролддог ба хүн бүрийн үзэл бодлыг ойлгож, сонголтуудыг үнэлж, хүн бүрд шударга байх арга замыг сонгохыг оролдох
– Ахлах сургуулийн сурагч сургууль төгссөний дараах сонголтуудаа харьцуулж, сонголт бүрийн үр дагаврыг үнэлж, түүнд гарах зардлыг тооцоолж, боломжит санхүүжилтийг үнэлэх
– Нягтлан бодогч үйлчлүүлэгчийнхээ санхүүгийн нөхцөл байдалд суурилан татварын хуулийн өөрчлөлтөд хэрхэн бэлтгэх, төлөвлөх талаар зөвлөгөө өгөх

Шүүн тунгаах чадвар нь биднийг өөрийн үйл явцыг зориудаар удирдахын тулд өөрийн бодол сэтгэлгээний чанараа сайжруулахыг шаардаж байна. Мэдээж хэрэг хүн бүр бодож сэтгэж чадна, гэтэл бид эрүүлээр үйл явдлыг тооцоолох нь ховор байдаг. Харамсалтай нь хүний хянаагүй бодол сэтгэлгээ нь буруу ойлголт, буруу төсөөлөл, оновчгүй таамаглал, гажуудсан сэтгэлгээ зэргээс үүдэн алдаа гаргадаг. Бидний бодол сэтгэлгээний чанар нь зөвхөн бидний амьдрал, шийдвэр чанарт нөлөөлдөггүй ба шүүн тунгаах нь томоохон өөрчлөлтийн үндсэн суурь гэж зарим хүмүүс үзэж байна.

Амжилттай томоохон өөрчлөлт буюу өнөөдрөөс тэс өөр ирээдүйг бүтээхэд инновац, эрсдэл гаргах нь түлхүүр элемент ба энд шүүн тунгаах чадвар чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон судалгаанд шүүн тунгаах чадвар болон хувьсгал бүхий манлайллын хооронд эерэг хамаарал байгааг тодорхойлсон байдаг. Байгууллагын жинхэнэ хувьсгалд зөвхөн манлайлагч оролцдоггүй.

Нэгдүгээрт, ихэнх шийдвэр хэрэгжилтийн түвшинд илүү хийгдвэл илүү оновчтой байдаг. Энэ нь асуудалтай шууд ажиллаж буй хүмүүсийн мэдлэг, экспертизийн бүрэн ашиглах юм. Хоёрдугаарт, бодит хувьсгал нь бүх түвшний ажилтнууд байгууллагын томоохон зорилгоос үүдэн бий болж байгаа шинэ соёлыг бүтээхэд хамтдаа ажиллах шинэ зан авир, сэтгэлгээг хүлээн авч нэвтрүүлсэн тохиолдолд амжилттай болно.

Үр дүнтэйгээр шүүн тунгаахад бид үр дүнтэйгээр асуудлыг шийдэж, бүтээлчээр сэтгэх боломжтой болдог ба энэ нь логик шийдвэр гаргалтыг бас дэмждэг. Ийм шалтгаанаар ажилтнууд болон удирдлагууд үүний үнэ цэнийг өнөөдөр улам илүү мэдэрч эхэлж байна.

Удахгүй эхлэх олон нийтэд зарласан хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн нэр: Харилцаагаар амжилттай борлуулах нь | Winning with Relationship Selling

Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)

Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр 

Нийт: 8 цаг

Өдрүүд: 10 сарын 6, 12, болон 19нд

Цаг: 09:00 – 18:00

Хөтөлбөрийн нэр: Удирдлагуудад зориулсан көүчингийн ур чадвар олгох хөтөлбөр | High Impact Coaching

Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)

Үргэлжлэх хугацаа: 4 бүтэн өдөр 

Нийт: 16 цаг

Өдрүүд: 10 сарын 8, 15, 22 болон 29нд

Цаг: 16:00 – 20:00

Хөтөлбөрийн нэр: Хүчирхэг илтгэл | High Impact Presentation

Нийт: 16 цаг

Үргэлжлэх хугацаа: 2 хагас өдөр 

Өдрүүд: 11 сарын 9, 10нд

Цаг: 09:00 – 18:00